Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан үйлдвэрлэлийн ослын нурангиас аврах ажиллагаа зохион байгуулах, төмөр замын ослын үед химийн бодис алдагдсан нөхцөлд аврах ажиллагаа явуулах гэсэн 2 төрлийн үзүүлэх дадлага сургуулиуд явагдлаа.
Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 200 гаруй албан хаагч оролцсон юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалгаалан дэлхий нийтэд гамшиг ослын давтамж нэмэгдэж байгаа учир Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогод газар хөдлөлтийн нурангиас аврах, хор уршгийг арилгах дуурайлган үзүүлэх дадлага сургууль заавал багтдаг. Тэгвэл энэ удаагийн иж бүрэн сургуулийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн төрөлд бүс нутгийн онцлогт тохируулан төмөр замын ослын үед аврах, сэргээн босгох дадлага сургуулийг тусгаснаараа онцлогтой байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.