Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоныг хамруулан энэхүү дадлага сургуулийг зохион байгуулсан нь өмнөх сургуулиудаас онцлогтой байсан юм.
Сэлэнгэ аймаг 108 мянга гаруй хүн амтайгаас дадлага сургуульд 32323 иргэн оролцлоо.
Дадлага сургуулийн үеэр түр цугларах талбайд цугласан иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, эрүүл амьдрах ухаан, анхны тусламжийн хичээл, биеийн тамирын дасгал хөдөлгөөн зааж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.