Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудын хэрэгжилтийн хүрээнд офицер бүрэлдэхүүнийг сургалтад хамруулж, дотоод аудитороор бэлтгэсэн байна.
Алба хаагчид Гурвантэс суман дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангид дотоод аудитыг зохион байгуулж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.
Мөн коронавируст халдвараар өвчилсөн алба хаагчдыг нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээнд хамруулж, аймгийн Онцгой комиссын Гамшгаас хамгаалах зардлаас цахим хурлын иж бүрэн тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлж, сургалтын баазыг бүрдүүлсэн байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагын менежментийн тогтолцооны баримтжуулалтад үзлэг хийж, холбогдох хууль, эрхзүйн болон зохицуулалтын шаардлагын дагуу үнэлж, мэргэжил, аргазүйгээр ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.