Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 10:57 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, “Оптима” загварын автомашин 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 11:30 цагт очиход иргэн Ц-гийн 2×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн “Идэрийн гол” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ жимсний бут шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 16:23 цагт очиход иргэн Л-ийн чацаргана жимсний бут шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:24 цагт очиход иргэн Н-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багт бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 22:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 22:07 цагт очиход иргэн Н-ийн хашаанд малын бууц шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.    

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 02:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 02:53 цагт очиход иргэн Б-гийн “Портер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 22:59 цагт очиход иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн “Задгай”-д гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн О-гийн 5 ханатай гэр 06.05-ны өдрийн 23:05 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 23:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 81 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ суудлын автомашин шатсан тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 46 км зам туулан 23:44 цагт очиход иргэн Э-гийн “Эстима” загварын суудлын автомашин шатсан байсан. 

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Бугат сумын Дархан багийн “Сухантын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 233 км-т, сумын төвөөс урд зүгт 63 км-т/ 06.05-ны өдрийн 18:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООФХ-ээс цахим шуудангаар 18:09 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.    

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай” /дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т, Баянцагаан уулын урд талд/ 7 хүн (2 нь хүүхэд) зугаалж байснаас 1 хүн “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан 17:55 цагт очиж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат иргэн З /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг 18:02 цагт 3 метрийн гүнээс гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн “Эргийн нуруу” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ тус сумын харьяат иргэн Г нь 06.03-ны өдөр гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Г/42 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:50 цагт тус аймгийн Баянговь сумын Цоохор багийн “Мушгай” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 75 км/-аас эсэн мэнд олсон. 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт өсвөр насны хүүхэд 06.05-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 00:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Б-гийн хүү Д /9 настай, эрэгтэй/-ыг 06.06-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Тухайн хүүхэд 06.02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top