Цэргийн гавьяаны одонт Дундговь аймгийн Онцгой байдлын газар нь 2022 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах бүтээн байгуулалтын болон олон нийтэд зориулсан сургалт, дадлагыг хүртээмжтэй шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байна.
Энэ хүрээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 15 суманд зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан.
Мөн удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн анги, ажилтан, алба хаагч, иргэд, оюутан сурагчдад зориулсан нийт 121 удаагийн ангиллын сургалтыг явуулж, 4300 орчим иргэнд гамшгаас хамгаалах мэдлэг олгосон бол хүүхэд, багачуудад зориулсан сургалтыг “Мазаалай театр” сургалтын танхимаар дамжуулан алба хаагчид өөрсдийн зохиосон найман төрлийн үлгэрээр жүжигчилсэн тоглолт болгон хүргэдэг байна.
Алба хаагчдын ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сар бүр соёл, хүмүүжлийн арга хэмжээг зохион байгуулж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж байгаа зэргээр сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж байна.
Мөн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд энэ онд 40 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан гэж ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.