Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

008.jpg

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Нийслэлийн хүрээний гал түймэр унтраах. аврах ангийн алба хаагчдын сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтаар шингэрүүлсэн шатдаг хийн сав, түүгээр ажилладаг тээврийн хэрэгсэлд гарсан гал түймрийг унтраах арга зүй болон өндрөөс гал түймэр унтраах, аврах ажиллагаа явуулах түүнд ажиллаж байгаа гал сөнөөгч, аврагчдын аюулгүй байдлын менежмент, томоохон хэмжээний гал түймрийг унтраах ажиллагааны удирдлага гэсэн сэдвүүдээр онол, практикийн сургалтуудыг хийлээ.

Сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын салааны захирагч, ангийн дарга, салааны захирагчийн туслах зэрэг 60 гаруй алба хаагч хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top