Ажлын байрны зураглалыг албан тушаалтан бүрээр гаргаж, цахим программуудыг нэвтрүүлэв

9X1A2027.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газар нь олон улсын нэгдсэн стандартуудын хэрэгжилтийн хүрээнд офицер бүрэлдэхүүнийг  дотоод аудитороор бэлтгэж, ажлын байрны зураглалыг албан тушаалтан бүрээр гарган, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Мөн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах орчныг сайжруулах хүрээнд бялдаржуулах болон сургалтын танхимыг байгуулжээ.

Түүнчлэн байгууллагынхаа үйл ажиллагаанд E-doc болон erp цахим программуудыг нэвтрүүлэн, байгалийн аюулт үзэгдэл тохиолдсон үед эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах боломжийг дээшлүүлэх зорилгоор “Малчин GPS” төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Олон улсын стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх, сайжруулахад анхаарч ажиллах зарим чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top