ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар байгууллагын үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар нь 2022 онд алба хаагчдын хөгжил, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, сахилга, ёсзүйг дээшлүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, хяналтыг сайжруулж, орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Алба хаагчид он гарсаар аймгийн хэмжээнд тохиолдсон 15 удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь нас, 4,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Тохиолдсон гамшиг, ослын дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тав дахин буурчээ.
Онцгой байдлын газраас Шивээговь суманд команд штабын сургуулийг зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангасан бол төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан болон оюутан, сурагчдад зориулсан нийт 26 удаагийн сургалтыг хийж, 660 хүнийг хамруулжээ.
Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хүрээнд тактик, тархалтын 39 удаагийн сургалтыг хийж, өдөр тутмын танхимын сургалтыг тогтмол хийж, сургалтын материал, хэрэглэгдэхүүнийг шинэчилсэн байна.
Гал түймрийн аюулын эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор “Аюулгүй жишиг хороолол” төслийг аймгийн төвийн 5 багт хэрэгжүүлж байна.
Мөн аймгийн Сүмбэр сумын ИТХ-ын шийдвэрээр Хаялга нуурын эрэгт барих сургалтын төвийн болон Онцгой байдлын газрын алба хаагчдын 80 айлын орон сууц барих газрыг тус тус шийдвэрлүүлэн ажиллаж байгааг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.