Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн дагуу “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсаас нийлүүлэгдсэн Матисек үйлдвэрийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засвар, үйлчилгээний сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар алба хаагчид матисек загварын амьсгалын бие даасан төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийх болон битүүмжлэл шалгах төхөөрөмжийг ажиллуулах чадварыг эзэмших юм.
Сургалтад ОБЕГ, НОБГ, бүсийн төвүүдийн алба хаагчид хамрагдаж, БНФУ-ын Матисек компанийн техникч Эрик Мадик удирдан явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.