Төслийн хүрээнд цахим сургалт зохион байгууллаа

Screenshot-708.png

“Гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх” гурван талт төслийн хүрээнд “Гамшигт тэсвэртэй хот суурин газар: Эрсдэлийг тодорхойлох, эрсдэл шилжүүлэх” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Тус сургалтаар БНХАУ болон ХБНГУ-ын гамшгийн эрсдэлийг тодорхойлох, эрсдэл шилжүүлэх механизмын талаарх туршлагыг танилцуулж, олон улсын гамшгийн даатгалын хөгжил, олон улсын нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль орчны талаарх туршлага, ололт амжилтын талаар хэлэлцсэн юм.

 Сургалтад НЗДТГ, ОБЕГ, ГСҮХ-ийн алба хаагчид болон аймаг, нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 50 орчим хүн хамрагдлаа.

“Гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх” гурван талт төслийг БНХАУ-ын Онцгой байдлын яам, тус яамны дэргэдэх Үндэсний гамшгийн эрсдэлийг бууруулах төв, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамыг төлөөлж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Тогтвортой хөгжлийн Хятад-Германы төв хамтран Монгол, Лаос, Камбож улсад энэ оны аравдугаар сар хүртэл хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top