НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургалтын техникч, дэд ахлагч, дуучин М.Сумъяадорж “Соёмбон дор” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 24-ний 19:00 цагт Соёлын төв өргөөнд хийх гэж байна.
Дэд ахлагч М.Сумьяадорж нь СУИС-ийг 2016 онд ардын богино дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд Онцгой байдлын байгууллагад гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлсэн юм.
Тэрбээр олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад алба хааж байгаа бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд зориулж “Мөрдөст бүсгүй” дууг олны хүртээл болгосон билээ.
Тоглолтод урилгаар МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Л.Чулуунчимэг, “Дуурьсал” хамтлаг болон бусад уран бүтээлчид оролцоно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.