Алба хаагчид удирдлагын менежментийн аргазүйд суралцаж байна

-сургалт-зураг3-1.jpg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтран ахисан түвшний “Тогтмол уснаас болон өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт онолын болон дадлагын сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад  Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 11 алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байгаа юм.

Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх тус сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар удирдан явуулж, болзошгүй гамшиг, ослын үед хэрхэн зөв удирдах, шийдвэрийг богино хугацаанд гаргах, гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах удирдлагын менежментийн арга зүйд суралцаж байгаагаараа онцлог юм гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top