Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянхонгор аймагт ажиллаж байна

284787959_1897361553786186_4125532219215097472_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

 “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин үйл ажиллагааны цар хүрээ, сургалт, дадлагын төрөл болон гадаадын улс орнуудын оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа юм.

Энэ жилийн хувьд АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Иргэн цэргийн харилцааг дэмжих багтай хамтран тус дадлага сургуулийг ирэх 9 дүгээр сард Баянхонгор аймагт зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга, Рено Бэймфорд нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, орон нутгийн онцлогтой танилцан, бэлтгэл ажлын төлөвлөлтийг нарийвчлан хийлээ.

Энэ хугацаанд академик, техникийн болон үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах байр танхимыг газар дээр нь үзэж тохиролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top