Сургагч багшаар бэлтгэгдэж, гэрчилгээгээ гардлаа

DSC_0098-757ohakrjpwevjalrnet3kfdxpplxqw7cz0a2qj1d1c-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Говь-Алтай аймагт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчид гэрчилгээгээ гардлаа.

Сургалтад аймгийн МХГ, ХХААГ, МЭГ болон төсөл хэрэгжиж байгаа Бугат, Шарга, Дэлгэр сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, мал, эмнэлгийн  тасгийн дарга, мэргэжилтнүүд зэрэг 20 орчим ажилтан, алба хаагч хамрагдсан юм.

 “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт” (LEGS)-ын дагуу зохион байгуулагдсан тус сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан малчид, иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх, олон нийтийн сайн дурын ажлыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top