“Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

IMG-7217.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн 3.7.3-т “Гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх”, мөн стратегийг хэрэгжүүлэх II үе шатны төлөвлөгөөний 3.2.3-т “Гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хуулийн төсөл боловсруулах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийн даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулж байгаа билээ.

Тэгвэл Сангийн сайдын тушаалаар тус хуулийн төслийг боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай статистик мэдээлэл болон холбогдох талуудын оролцоог хангах, хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг өргөн барих чиг үүрэг бүхий байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа.

Азийн хөгжлийн банкнаас Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Онцгой байдлын ерөнхий газарт 2020-2022 оны хугацаанд хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн “Гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын эрх зүйн орчныг сайжруулах” зорилтын хүрээнд зөвлөх үйлчилгээгээр дээрх хуулийн төслийг боловсруулж байгаа юм.  

“Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулж батлуулсанаар манай улс гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийг шилжүүлэх тогтолцоонд нэгэн том алхам хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top