Сургалтад 40 гаруй алба хаагч хамрагдаж байна

IMG-e4332cda60dfa70f79f05a1f7f6d3394-V.jpg

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн дагуу “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд БНФУ-аас нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины засвар, үйлчилгээний сургалтыг зохион байгуулж байна.


Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, автын инженер, гал унтраах автомашины жолооч зэрэг 40 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top