“Эрүүл мэнд-энхийн төлөө гүйлтийн тэмцээн”-д амжилттай оролцов

IMG-35da39848aa7f6ee8b24ec0b9088915b-V.jpg

Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Эрүүл мэнд-энхийн төлөө гүйлтийн тэмцээн”-ийг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 240 гаруй тамирчин оролцож, эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт 18-30, 31-40, 41-ээс дээш гэсэн төрлүүдээр аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний 41-ээс дээш насны 3км эрэгтэй төрөлд ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн нярав, ахлах ахлагч О.Тэмүүжин алт, 18-30 насны эмэгтэй 5км-ийн зайд СБД-ийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахмад З.Батцэцэг IX байр, 31-40 насны эмэгтэй 3км-ийн зайд ахлах дэслэгч Оюунжаргал V байр, эрэгтэй 5км-ийн зайд ахлах ахлагч О.Эрдэнэбулган IX байр, ахлах ахлагч У.Алтансүх Х байрт тус тус шалгарлаа.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ШШГЕГ болон ЦЕГ-ын хоёр энхийг сахиулагчийг “Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар тэмдэг”-ээр шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top