Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Орхон, Сүхбаатар, Хөвсөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны “Задгай” /Шөлөндөө цайны газрын хойд талд/ Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 07:04 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 07:08 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн 1 дүгээр гудамжинд иргэн Т-ын амбаар шатсан тухай мэдээллийг хүлээн авсан Иргэн Т-ын 6х6 метрийн хэмжээтэй амбаар 11:48 цагт шатсан тухай мэдээллийг Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 12:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн “Задгай” Шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:30 цагт очиход хашаанд шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн 4 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн У-ийн “Платц” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ны өдрийн 14:46 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн М-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 3 дугаар гудамжинд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 15:16 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн О-ын хашаанд нүхэн жорлон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн “Задгай” шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 16:36 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 45 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн С-ийн 14×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн М-ын 2×3 метр хэмжээтэй амбаар шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.  

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ний өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5.8 км зам туулан очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан. 

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Салхит” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 32 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ миксер онхолдож жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 32 км зам туулан очиход Дархан-Уул аймгаас тус аймгийн Хонгор сумын Салхит багийн “Салхит” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “ZZ1257” загварын миксер онхолдож жолооч Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.

Ус, шаварт суусан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Задгай” /UB-2 амралтын газрын хойд талд/ Туул голын усанд ачааны автомашин суусан тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 18:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 30 км зам туулан очиход Улаанбаатар хотын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн О-ын “Маяти-2” загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргасан. 

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /Лхагваагийн амралтын газрын урд талд/ Хэрлэн голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 13.5 км зам туулан очиход Багануур дүүргийн харьяат иргэн А-ийн “Приус-20” загварын суудлын автомашин усанд суусан байсныг татан гаргасан.  

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

 Үер: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ 06.14-ний өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас 1 айлын гэр усанд автсан, 1 айлын гэр үерт урссан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20 км зам туулан очиход иргэн Ч-ийн 5 ханатай гэр үерт урссан, Б-ийн 5 ханатай гэр усанд автсан тул 8 том хүн, 1 гэрийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 16:21 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top