Дүүргүүдийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулав

281690215_379785537521371_1933440218852547123_n-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас есөн дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах гамшгаас хамгаалах сургалтыг 05 дугаар сарын 05-06 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад дүүргүүдийн Онцгой комиссын нийт 340 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, Онцгой комиссын үйл ажиллагаа, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох олон улсын туршлага, газар хөдлөлтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, үерийн эрсдэлийн нөхцөл байдал, инженерийн бэлтгэл, хариу арга хэмжээ зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдах албан тушаалтан, судлаач нар мэдээлэл өглөө.

 Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх, аврах, хор уршгийг арилгахад удирдлагын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг дээшлүүлж, гамшгийн үед удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулах чиглэлээр дадлага хийлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top