Украины Зэвсэгт хүчний 1205 дрон, 3548 танкийг устгажээ

rusijos-pajegos-mariupolyje-90031665.jpg

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Украины 202 цэргийн онгоц, 1205 дрон, 3548 танк, хуягт техник болон 521 тийрэлтэд систем, 1947 их буу, 3605 цэргийн тусгай автомашиныг устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдээлжээ.

Үүнтэй зэрэгцэн Украин улс өрнөдийн улс орнуудаас хүссэн зэвсгийн 10 хувийг л хүлээж авсан гэж Украины батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр мэдэгджээ. Түүний хэлснээр, зэвсэглэлийн хүчин чадал, цэргийн тоогоор Орос улс давамгайлж байна. Украин ямар ч хүчин чармайлт гаргаж, арми нь мэргэжлийн байсан ч өрнөдийн түншүүдийн тусламжгүй энэ дайныг ялах боломжгүй гэжээ. Украины Зэвсэгт хүчин өдөрт 5-6 мянган их бууны сум хэрэглэж байгаа бол ОХУ-ын Зэвсэгт хүчин үүнээс 10 дахин их сум хэрэглэж байна гэж Маляр онцолжээ.

scroll to top