Газар хөдлөлтийн талаар :
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04:40 цаг (өргөрөг 44096’00’’, уртраг 94004’00’’)-т 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хүн, малын халдварт өвчний талаар :
Баянхонгор аймгийн Баянговь сум, Говь-Алтай аймгийн Халиун сум, Завхан аймгийн Нөмрөг сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Төгрөг сум, Өмнөговь аймгийн Номгон сум, Хөвсгөл аймгийн Рашаант суманд гарсан “Галзуу” өвчин, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ сум, Хэнтий аймгийн Галшар суманд гарсан “Шүлхий” өвчний цагийн байдлыг үнэлэх, хорио цээрийн дэглэм тогтоох, өвчилсөн мал амьтныг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх, вакцинжуулах, хязгаарлалтын дэглэмийг сахиулах зэрэг ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Баянхонгор аймгийн Баян-Овоо, Өвөрхангай аймгийн Богд суманд гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал вчлөөгүй тул цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Булган аймгийн Могод сум, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон, тээврийн хэрэгсэл саатсан тухай нийт 61 удаагийн дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 7 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 02 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд:
Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт гарсан объектын гал түймэрт 5 иргэн өртөж амь насаа алдсан
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 36 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.