Холбоочдын тэмцээнээс дэслэгч А.Энхбилгүүн мөнгөн медаль хүртлээ

287520311_1965905290284636_1764364283888728186_n.jpg

Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд боллоо.  

Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 16 багийн 60 гаруй тамирчин оролцож, электроник, хурдач радиотелеграфчин, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, GPS ашиглан байршил, зүг чиглэл олох гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

  Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч А.Энхбилгүүн электроникийн төрөлд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top