Аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны байгууллагуудын 2021 оны үйл ажиллагаанд хийсэн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ”-ний дүнгээр Хойд бүсийн төв-Орхон аймгйин Онцгой байдлын газар манлайлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Шагналыг аймаг, орон нутгийн удирдлагууд гардуулах үеэрээ цар тахлын хүнд үеийг даван өнгөрүүлсэн хоёр жилийн хугацаа ч мөн шалгуурт орж байгааг онцолсон юм.
Онцгой байдлын газар нь 2016 оноос хойш зургаа дахь жилдээ тэргүүлж байна гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.