Сайн дурын идэвхтэн гишүүдийг сургагч багшаар бэлтгэв

viber_image_2022-06-16_09-46-39-613-75brqctw5rzlfqbe6aao3b24aic5ca6uc4nx18d9934.jpg

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн Аврах анги, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Дэлхийн зөн Монгол” ОУБ, дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран сайн дурын идэвхтэн гишүүдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалт нь “Үер, усны ослоос үрсээ хамгаалъя” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутан, залуусыг хамруулан, “Бэлэн бай”  сургалтын багцаар мэдлэг олгосон юм.

Сургалтаар бэлтгэгдсэн оюутан, залуус гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүргийг хамтран гүйцэтгэх бөгөөд цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтээс мэдээллээ.

scroll to top