Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Ж.Чүлтэмсүрэнг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Уг шагналыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал онцгой байдлын хурандаа Ж.Чүлтэмсүрэнд гардуулан өглөө.