АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫН ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА

DSC1070-2200x800.jpg

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар Цагдаагийн газартайгаа хамтран тус аймагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд гамшгийн болон бусад нөхцөл байдал үүссэн үед бэлтгэл бэлэн байдлыг хангаж чадах эсэхэд хяналт шалгалт явууллаа. Мөн энэ үеэр зөрчилгүй жолоочийг шалгаруулж урамшуулсан байна. Тус урамшууллыг “Говь” авто угаалга, “Хурд”, “Баян Ундрал” авто сервисүүд ивээн тэтгэсэн бол аймгийн Засаг даргын Тамгын газрын “Олон нийттэй харилцах алба”, “Алтанговь” телевиз уг арга хэмжээнд хамтран оролцсон юм.

_DSC1079

Түүнчлэн Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам аймгийн төвөөсөө 50 орчим км-т цасанд боогдож, авто машин явах боломжгүй болсныг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид цэвэрлэж, авто машин явах аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Зам 200 орчим метр газар цасанд дарагдсан байсан аж.

_DSC1080

scroll to top