Монгол түмний сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын албаны албан хаагчид улс эх орон, ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана.
Тухайлбал, ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.