Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмөговь, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж,  шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 34-39 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нд говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн “Шилүүстэйн гол” нарийн боовны үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн алба хаагчид 5,0 км замыг туулан очиход иргэн Б-ийн  эзэмшлийн “Шилүүстэйн гол” нарийн боовны үйлдвэрийн боов чанадаг өрөөнд гал гарч байсныг  30 минут  цаг ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 10 дугаар хэсэг нуурын задгайд 361-ын гарам өнгөрөөд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 28,5 км замыг туулан хүрэлцэн очиход  эзэмшигч тодорхойгүй  2 ширхэг 4 ханатай гэр, 2×3 метр хэмжээтэй амбаар, 5 метрийн хэмжээтэй банзан хашаа тус тус шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:30 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3,0 км замыг туулан очиход иргэн Х-ын эзэмшлийн 5×6 метр хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 00:20 цаг ажиллан  унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Б утсаар 10:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 15,5 км замыг туулан очиход иргэн А-ийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 00:10 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4,5 км замыг туулан очиход иргэн С-ын 5×7 метр хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай /5 дугаар/ баг 5 дугаар байрны зогсоол дээр Т-ийн эзэмшлийн “тоёота камри” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 06.18-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 1 км  замыг туулан очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Зүүн-Ухаа хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км/-т 2022.06.17-ны өдрийн  06:50 цагийн орчимд Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э /31 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харъяат иргэн/-ийн эзэмшлийн Приус-41 загварын суудлын автомашин, Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б /40 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат иргэн/-ийн эзэмшлийн Приус- 20 загварын суудлын автомашинтай мөргөлдөж, газар дээрээ 3 том хүн нас барж, 3 том хүн, 2 хүүхэд автомашины бүхээгний төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 2022.06.17-ны өдрийн 07:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-41” загварын суудлын автомашин, Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Приус-41” загварын суудлын автомашины бүхээгт хавчуулагдсан жолооч Э /31 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, зорчигч Я /31 настай, эмэгтэй, Дорнод аймгийн харьяат/, Н /10 настай, эмэгтэй, Дорнод аймгийн харьяат/, “Приус-20” загварын суудлын автомашины бүхээгт хавчуулагдсан жолооч Б /40 настай, эрэгтэй, Орхон аймгийн харьяат/,  зорчигч Т /2 настай, эрэгтэй, Орхон аймгийн харьяат/ нарыг гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, зорчигч Ш /39 настай, Орхон аймгийн харьяат/, А /64 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, О /38 настай, эмэгтэй, Дорнод аймгийн         харьяат/-ийн цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа У тус тус шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрнээс баруун тийш “Туул” голын усанд эрэгтэй хүний цогцос хөвж явна гэсэн дуудлагыг 14:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн завьт эргүүлийн, алба хаагчид 14:10 цагт Баянзүрхийн гүүрнээс гарч 25 км замыг туулан 15:00 цагт хүрэлцэн очиход иргэн О /26 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн харьяат/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Туул” голын усанд орж осолдсон байсныг гаргаж Хан-Уул цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч, дэслэгч Б-д шилжүүлэн өгсөн.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

– Уруйн үер: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр баг “Дунд цүүр”  гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/-т малчин Н, Т, Т, Г, Т нарын 5 ханатай 5 гэр, 5 өрхийн 1000 орчим бог мал бороо орсны улмаас урссан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус сумын Сумын Засаг даргаар ахлуулсан иргэд ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top