Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурга. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23-ны өдөр Алтайн салбар уулсаар, 24-ний өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Их тойруу”-гийн гудамж, “Баянцээл” худалдааны төвийн урд талын автозамын зорчих хэсэгт автобус шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход Аэросити загвар /Ч10, Ганц худаг-ТЭЦ3 чиглэл/-ийн нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 09:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б-ийн 12×14 метрийн хэмжээтэй байшинд эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25/А байрны 2 дугаар давхар утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 21:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход тус байрны доод талын автомашины зогсоолын цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 92 хүнийг аюулгүй газар гаргасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 94 дүгээр байр утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход 10х20 метрийн хэмжээтэй нийтийн байрны иргэн А-ийнд гал гарч, таазны хэсэг шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн С-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.        

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бадрах багийн Цагаан давааны 13 дугаар гудамжны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход ашиглагдахаа больсон 7х11 метрийн хэмжээтэй байшингийн торх шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ 2021.06.15-ны өдөр Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 2021.06.20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 2021.06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч 06.28-ны өдрөөс 07.02-ны өдрийг хүртэл иргэн М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй зогсоосон. 2022.06.15-ны өдөр дахин хамтран ажиллах тухай хүсэлтийг хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М/47 настай, эрэгтэй/-ыг Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Голын усанд суусан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дахь “Шинэ нүхэн гарц” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин тогтоол усанд живсэн тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 19 км замыг туулан очиход Ланд круйзер-105 загварын суудлын автомашин 2 метр орчим гүнтэй тогтоол усанд живж, жолооч А /32, настай, эрэгтэй/, зорчигч Г /37настай, эмэгтэй/ нар автомашины бүхээг дээр гарсан байсныг 20 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Могойн дэнж” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан очиход “Приус-41” загварын суудлын автомашин “Туул“ голын усанд живж, жолооч М /35 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 30 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top