Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын сургалтыг зохион байгуулж, гэрчилгээг нь гардууллаа.
Сургалтад НОБГ-ын Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд болон Гал түймэр унтраах, аврах ангийн ангийн захирагч, салааны захирагч, автын механик, гал унтраах автомашины жолооч, шатны техникч нар хамрагдсан юм.
Алба хаагчид гал унтраах, аврах ажиллагаанд автомеханик шатыг ашиглах, шатны хүчин чадал, хязгаарыг аврах ажиллагааны явцад ашиглахад суралцаж, хот суурин газарт өндөр барилгаас аврах ажиллагаа явуулах, гал түймэр унтраах мэдлэг дадлага, туршлага эзэмшлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.