Хамтын ажиллагааны талаар санал солилцов

IMG_0343.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-ын Номхон далайн армийн Хуурай замын командлалын орлогч дарга, хошууч генерал Крис Смиттэйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль болон “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн талаар санал солилцсон юм.

Мөн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах, мэргэжлийн дадлага сургуульд оролцуулах зэрэг цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top