1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 24-нд тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 27 дугаар байрны дэргэд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 13:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн Д-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход эзэмшигч тодорхойгүй 4х12 метрийн хэмжээтэй байшинд хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 450 км, сумын төвөөс урд зүгт 12 км/-т Намаржаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид иргэн С-ийн намаржаа шатаж байсныг 5 цаг 23 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 гарамын 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн 06.21-ний өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 21.5 км замыг туулан очиход иргэн Э-ийн 24х16 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 350 км, сумын төвөөс зүүн зүгт 150 км/-т, 46°39’46.6”N 116°39’12.0”E Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 06.22-ны өдрийн 02:13 цагт цурманд оруулж мөн өдрийн 05:20 цагт бүрэн унтраасан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны Зээлтийн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км, сумын төвөөс зүүн зүгт 21 км/-т Баян-Өлгий аймгийн төвөөс Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан том оврын ачааны автомашин /цемент ачсан/ онхолдсон тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 50 км замыг туулан очиж “Норд Бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож иргэн О /36 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчид шилжүүлэн өгсөн.
Усны осол: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн “Цагаан нуур”-нд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, сумын төвд/ 51°19’25.5″N 99°24’09.3”E Нууранд автомашин осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 06.21-ний өдрийн 04:30 цагт Цагааннуур суманд очиж иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота Вингрөүд” загварын суудлын автомашиныг татан гаргасан. Автомашины бүхээг дотроос иргэн У /26 настай, эмэгтэй/-ын цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Тамирын-Улаан хошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т “Тамир”-ын голын усанд 1 хүүхэд осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 06.21-ний өдрийн 21:12 цагаас эхлэн Ө /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.22-ны өдрийн 07:40 цагт “Тамир”-ын голын эргээс 3 м зайтай, 4 м-ийн гүнээс цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Туул” голын эргээс хүний цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 06.21-ний өдрийн 21:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж оршин суух хаяг, нэр тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг “Туул” голын уснаас 15 минут ажиллаж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км/2021.06.15-ны өдөр Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 2021.06.20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 2021.06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч 06.28-ны өдрөөс 07.02-ны өдрийг хүртэл иргэн М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй зогсоосон. 2022.06.15-ны өдөр дахин хамтран ажиллах тухай хүсэлтийг хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг 06.21-ний өдрийн 06:00 цагаас эхлэн Чулуут багийн “Хөлрийн даваа” гэдэг газраас “Бэрхийн давааны гарам”, “Хагтуулын бэлчир”, “Мойлтын пост” гэдэг газар хүртэл нийт 26 км-т явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 14:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР