Албаны үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ

284426266_727306691899337_6198245900847792991_n-scaled.jpg

Канад улсын Засгийн газрын консулын ажилтан Д.Цэндмаа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийлээ.

Энэ үеэр байгууллагын музейн үзвэр болон 2022 оны эхний хагас жилийн байдлаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцсон юм.

Тэрбээр “Аймгийн Онцгой байдлын газрын удирдлага болон алба хаагчидтай уулзах уулзалтын саналыг хүндэтгэн хүлээн авч албаны үйл ажиллагаа, автомашин техник хэрэгслээ танилцуулсанд баярлалаа. Бид бүгдийн цаашдын үйл ажиллагаа улам өргөжин сайжирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top