Гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

viber_image_2022-06-27_12-50-16-165-1536x864-1.jpg

Монгол дахь НҮБ-ын ажилтан, албан хаагчдад газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, ойлголт олгох сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр барилга байгууламжаас нэрвэгдэгчдийг гаргах, барилгад гарсан гал түймрийг мэргэжлийн байгууллага богино хугацаанд хохирол багатай унтраах, газар хөдлөлтийн үед ажилтан, албан хаагчдад өөрийгөө болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах мэдлэг, дадлага олгосон юм.

Дадлага сургуулийг ОБЕГ, НОБГ,  Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хамтран зохион байгуулж, Монгол дахь НҮБ-ын 120 гаруй ажилтан, албан хаагч  оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top