НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 15,18 дугаар хороонд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.
Үнэлгээг хийхэд хороодын хэсгийн ахлагч, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдийг оролцуулан тухайн хороонд байнга тохиолдох магадлал болон нөлөөлөл их аюулт үзэгдэл дээр харилцан ярилцаж, мэдээлэл цуглуулан газар дээр очиж эрсдэлийн түвшинг тодорхойллоо.
Олон нийтийн оролцоотой эрсдэлийн үнэлгээ нь иргэдийн мэдээллийн үндсэн дээр гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвхи санаачлагыг дэмжих үнэлгээний аргачилал юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.