Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газаар 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 07-р сарын 01-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 07-р сарын 01-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, ихэнх хугацаанд зарим үед борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Оргил багийн хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 23:11 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:14 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Онгон сум. “Хавирга” багийн Худалдааны гудамжинд /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км, сумын төвд/ 06.27-ны өдрийн 05:00 цагийн орчимд 2 дэлгүүр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 07:50 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 05:02 цагт очиж иргэн Д-гийн 15х10 метрийн хэмжээтэй дэлгүүр, Т-гийн 8х4 метрийн хэмжээтэй 8 нэрийн дэлгүүр тус тус шатаж байсныг 3 цаг 28 минут ажиллаж 08:30 цагт бүрэн унтрааж иргэн Д, Т нарт хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг.11 дүгээр хороо, Бензиний 2 дугаар гудамжинд жалганд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 08:04 цагт очиход иргэн Ө-ны “Ниссан Х-Трайл” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:06 цагт очиход иргэн О-ны 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 2 дугаар багийн Рэгцэгийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:38 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Улиастай сум. Богдын гол багийн Даянгийн 2 дугаар гудамжинд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 04:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 04:47 цагт очиход иргэн Б-гийн нүхэн жорлон, 1 метр хашаа шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймаг, Сант сум. Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, сум дундын Прокурорын газар, Сант сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт Булган аймгийн харьяат иргэн Д /19 настай, эрэгтэй/-ыг 06.27-ны өдрийн 17:47 цагаас эхлэн 22:15 цаг хүртэл тус сумын Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газраас хойд зүгт 36 км-т завьтай урсаж, 4 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/-өөр 3 км-т, голын эрэг дагуу 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа 06.28-ны өдрийн 05:25 цагт дахин эхэлсэн.

Төв аймаг, Заамар сум. Хайлааст 3 дугаар багийн “Туул” гол /аймгийн төвөөс баруун зүгт 226 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-д “Туул” голд 1 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Х/8 настай, эрэгтэй/-г 06.27-ны өдрийн 17:43 цагаас эхлэн 06.28-ны өдрийн 01:11 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа 06.28-ны өдрийн 05:54 цагт дахин эхэлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top