Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хуралдаан боллоо

9X1A3578.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж, төслийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, суурь судалгааны үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.

Төслийн хоёрдугаар шатанд барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, зааврыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг чадавхыг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг дэмжих, сургалтын бааз, материал бий болгохоор төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top