Бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

DSC_8765-Small.jpg

Аймгийн Онцгой байдлын газраас Иргэний бүртгэл статистик судалгааны мэргэжлийн анги, Нисэх буудлын аюулгүй байдлыг хангах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг  зохион байгууллаа.

Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник, хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Мөн энэ үеэр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа”, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам, аргачлал” сэдвийн хүрээнд танхимын сургалт хийлээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top