1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газар говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 3-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 18 дугаар хороо, 96 дугаар сургуулийн гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 22:47 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:55 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хороо, 43 дугаар байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:04 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Замын-Үүд сум. 4 дүгээр багийн Борхойн тал гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ний өдрийн 09:13 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:17 цагт очиход иргэн Б-гийн 10х3 метрийн хэмжээтэй байшингийн 4х4 метрийн хэмжээтэй үүдний хэсэг шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум. Малчин баг “Хөтөл хороолол” 50 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 09:17 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 8 км туулан 09:28 цагт очиход иргэн Н-ийн “Киа-К5” загварын суудлын автомашин шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
Завхан аймаг, Нөмрөг сум. Хүдрэг багийн Ялаатын 2-13 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвд, Тосонцэнгэл сумын төвөөс баруун хойд зүгт 110 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 13:31 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан иргэн Д, Н нарын 18х6 метрийн хэмжээтэй байшин, хураалттай 24 м3 мод, 50 м хашаа шатаж байсныг 4 цаг 40 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 10 дугаар хороо, Зүүннарангийн 10 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 17:02 цагт очиход тус хорооны халууны усны байрны 2х2 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 6 дугаар хороо, МУИС-ийн дотуур байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:10 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Увс аймаг, Улаангом сум. Буянт хороолол 12 дугаар багийн 1 дүгээр гудамжинд жимсний тариалангийн талбайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 19:19 цагт очиход иргэн Н-ын 0.2 га жимсний тариалангийн талбайд шар өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Улаантолгой багийн Дэнж хорооны 9 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 11:13 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:18 цагт очиход иргэн Т-ын 2х4 метрийн хэмжээтэй амбаар, 30 м хашаа шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Нисэх багийн 1 дүгээр хэсэг 40 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:02 цагт очиход иргэн Б-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 39 дүгээр хороо, Хангайн 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 00:17 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 00:26 цагт очиход иргэн М-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Сутай багийн Найрмдалын хороо 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 00:57 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 00:59 цагт очиход иргэн Т-ын 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Рашаант багийн “Цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 01:38 цагт цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 40 км замыг туулан 02:20 цагт очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Волво” загварын ачааны автомашины давхар 2 дугуй шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Дорнод аймаг, Чойбалсан сум. Сүмбэр багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км, Хар нуур 8 дугаар заставаас зүүн хойд зүгт 30 км/-т хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 06.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.
Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн “Хар нуур”-ын заставын алба хаагчид 30 км замыг туулан 13:50 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж, мөн өдрийн 15:30 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан.
Сүхбаатар аймаг, Асгат сум. Дөхөм багийн “Зүүн хадтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км, Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 85 км/-т хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 06.30-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 22:20 цагт цурманд оруулж 23:15 цагт түймрийг бүрэн унтрааж Асгат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт өртөж шатсан га талбай: Урьдчилсан байдлаар хээрийн 600 га талбай өртөж шатсан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол
Усны осол: Төв аймаг, Заамар сум. Хайлааст багийн “Туулын голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 226 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т гэр бүлийн 5 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас бага насны 1 хүүхэд “Туул” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан.
Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхний хамт Х /8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.30-ны өдрийн 08:43 цагт анх осолдсон газраас хойд зүгт 60 км-т Заамар сумын Хайлааст багийн “Өгөөмөр хайрхан” гэдэг газраас “Туул” голын уснаас цогцсыг олж гарган сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Урандөш багийн “Дэлгэрмөрөн” /аймгийн төвөөс урд зүгт 7 км/-т Дэлгэрмөрөн голд цогцос байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 9 км замыг туулан 18:05 цагт очиж “Дэлгэрмөрөн” голын уснаас нэр, нас тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг 20 минут ажиллаж гарган, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн.
Өндрөөс унах: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 18 дугаар хороонд дээвэр дээрээс хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:50 цагт очиж тус дүүргийн 12 дугаар хорооны байрны дээвэр дээрээс Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч иргэн Б /22 настай, эрэгтэй/ нь амиа хорлох гэж байсныг 10 минут ярилцлага хийж эсэн мэнд буулган аавд нь хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 9 дүгээр хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, 2 дугаар гудамжинд баригдаж байгаа 18 давхар барилгын 17 дугаар давхрын цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:39 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны оршин суугч иргэн Н /28 настай, эрэгтэй/ амиа хорлох гэж байсан тул 18 дугаар давхраас доош бууж аврах ажиллагааг явуулах үед тухайн иргэн 17 дугаар давхраас үсэрч 14 дүгээр давхрын торон хаалтан дээр унаж бэртсэн /зүүн түнх мултарсан, аарцаг цээж, нуруу бэртэлтэй/ байхад нь буулгаж ГССҮТ-д 23:36 цагт хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 10 дугаар багийн 3 дугаар гудамжинд иргэн С 06.25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 06.28-ны өдрийн 14:45 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн 06.30-ны өдрийн 08:00 цагаас тус сумын харьяат иргэн С /48 настай, эрэгтэй/-ыг Өлгий сумын 1 дүгээр багийн “Хуст-Арал” гэдэг газраас “Цагаан-Эрэг”, 4 дүгээр багийн “Их булан”, “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 8 км-т “Ховд” голын усанд завиар урсаж, дэгээ шидэж, 3.5 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. Тус аймгийн Цагдаагийн байгууллагаас камерын бичлэгийг шалгах хяналт шалгалтын ажиллагааг 07.01-ний өдөр зохион байгуулна.
4.Бусад төрлийн осол
Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. 2 дугаар багийн “Зуун-Умай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 23 км, сумын төвөөс хойд зүгт 13 км/-т автомашины бүхээгний хэсэгт хүн дарагдсан тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 23 км замыг туулан 22:18 цагт очиход Дорноговь аймгийн Сайншанд сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчин явсан иргэн Э/49 настай, эрэгтэй/ “МАН” загварын ачааны автомашинд засвар үйлчилгээ хийж байхдаа бүхээгт дарагдаж нас барсан байсныг 21 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР