Ахлах ахлагч Ө.Өсөхбаяр төрийн албаны “Тэргүүний ажилтан” боллоо

SD1A3739.jpg

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Ө.Өсөхбаярыг Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

Тэрбээр 2005 онд Өвөрхангай аймгийн Гамшгаас хамгаалах штабт гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж, өдгөө Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа объектын гал түймрийн дуудлагаар 45 удаа, ой, хээрийн гал түймрийн дуудлагаар 10 удаа, химийн бодис алдагдсан дуудлагаар 2, тусрах сум, галт хэрэгсэл аюулгүй болгох дуудлагаар 3, алтны уурхайд иргэд дарагдсан дуудлагаар 22, тарваган тахал өвчний дуудлагаар 1, малын гоц халдварт өвчний дуудлагаар 16, үер усны дуудлагаар 95, цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлагаар 165, бусад ослын дуудлагад 85 удаа үүрэг гүйцэтгэж, 1350 хүний амь нас, аж ахуйн нэгж , байгууллага, ард иргэдийн 3.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос тактикийн алдаа гаргалгүй авран хамгаалсан манай шилдэг, туршлагатай алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top