Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан нийслэл хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үйлст онцгой хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.
Тодруулбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис нарт НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.