Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, цол нэмсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

9X1A6292.jpg

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шинээр начин цолны болзол хангасан бөхчүүдэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

Онцолбол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч биеийн тамир, техник спортын хороо”-ны бөх Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай арав давж түрүүлэн аварга цолны болзол хангасан бол мөн хорооны бөх Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзул тав давж улсын начин цолны болзол хангасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top