Танхимын сургалт зохион байгуулав

1658225810079-75rwj2sdixg9as8dfg1ndbba9mwuxev2uoumkxsro74.jpeg

Гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Сүмбэр сумын нэгдүгээр багт байрлах “Нью Энержи Стар” ХХК болон “МТ Сайншанд” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвийн хүрээнд зохион байгуулж, байгууллагын аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөмж өгсөн юм.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгосон гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top