Ажил, мэргэжлийн аваргуудаа шалгарууллаа

294239613_5684325554913849_4761869001157993465_n.jpg

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн хамт олон гал унтраах дасгал, нормативын төрлөөр “Ажил мэргэжлийн аварга шалгаруулах” тэмцээнийг алба хаагчдынхаа дунд зохион байгууллаа.

Тэмцээнийг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл өмсөх, гал унтраах тархалт, аврах олсоор хундган эвхэлт хийх гэсэн гурван төрлөөр явуулсан юм.

Тэмцээнд аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Явуухулан тэргүүлж, аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Анар-Эрдэнэ удаалж, мэргэжлийн ур чадвараар алба хаагчдаа манлайллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top