Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод- Монголын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 01-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 29-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 12 дугаар хороо, 1 дүгээр хороололд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:56 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:03 цагт очиж 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хороо, Бага тойруу-44, Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:30 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:37 цагт очиж 10 минут ажиллан унтраасан.

Архангай аймаг, Цахир сум. Шинэс багийн Овоот хорооллын 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, сумын төвд/ иргэн П-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт 17:40 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 07.27-ны өдрийн 18:07 цагт мэдэгдсэн.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 17:45 цагт очиход иргэн П-ын 5 ханатай гэр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 6 дугаар хороонд Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 16:15 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:22 цагт очиж 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 3 дугаар хороо, Нарны хороололд орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 00:53 цагт хүлээн авсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 00:58 цагт очиж 10 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 2 дугаар баг “Модон гүүр” гэдэг газар иргэн Г, /согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ/ “Хэрлэн” голын усанд ороод 16:20 цагийн орчимд живсэн тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 16:33 цагт /16:36 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:41 цагт очиж, 20:42 цаг хүртэл тус аймгийн Булган сумын харьяат Г /45 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газраас зүүн зүгт 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар хүртэл 15 км-т “Хэрлэн” голын усаар завиар урсаж, /2 удаагийн давтамжтай/ зохион байгуулсан. 07.28-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Бусад төрлийн осол /аюул/:Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Есөнбулаг багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машин дотор ороод гарч чадахгүй гацсан гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 12:05 цагт очиход, Б/3 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй болсон байсныг 10 минут ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top