“Гэр бүлийн өдөрлөг” -ийг зохион байгуулав

296860219_5710305072315897_4160832101822262826_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангиас алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Гэр бүлийн өдөрлөг” -ийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр “Aягаа дүүргэцгээe”, “Хэн нь хурдан бэ?” зэрэг хөгжөөнт тэмцээн зохион байгуулахад аврагч- гал сөнөөгч, дэд ахлагч Д.Жамсранжавын гэр бүл тэргүүлж, аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Мөнхзаяа, аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Явуухулан, дуудлага хүлээн авагч Б.Батхишигийн гэр бүлүүд удааллаа.

Мөн алба хаагчдын гэр бүлтэй уулзалт, ярилцлага хийн, албаны үйл ажиллагааг танилцуулсан тус өдөрлөгт 90 гаруй хүн оролцсон юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top