Гал түймрийн аюулаас 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

1-260-74wuc6c152uxy4i103jtq3xz7mf557t0crd2w6l54jk.jpg

Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 25-наас наймдугаар сарын нэгний өдрүүдэд бүртгэгдсэн гал түймрийн 13, аврах ажиллагааны 9, нийт 22 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1213, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 122 буюу нийт 1340 удаагийн дуудлагатай байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.1%-аар өссөн үзүүлэлт юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top