Японы “ЖАЙКА” ОУБ-аас “Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрт хамрагдагсад өөрсдийн орондоо гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт манлайллыг үзүүлэх ба “Сендайн хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах олон улсын түвшинд явагдах яриа хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэн оролцох юм.
Иймд доорх шаардлагыг хангасан алба хаагчид ОБЕГ-ын БЗХАГ-ын мэргэжилтэн, ахмад Н.Ананда /утасны дугаар: 263562/-тай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
- Тэтгэлэгт хөтөлбөрийн нэр:
“Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх нь”
Сургалтын хугацаа:
Магистрын хөтөлбөр: 2 жил (2023 оны 09 сар – 2025 оны 9 сар)
Докторын хөтөлбөр: 3 жил (2023 оны 09 сар – 2026 оны 9 сар)
Хамрагдах салбар: Үндэсний Гамшгийн эрсдэлийг бууруулах агентлаг
Тавигдах шаардлага:
– Бакалаврын зэрэгтэй байх,
– Англи хэлний мэдлэгтэй байх, /Тухайн сургуулиас тавигдах хэлний шаардлага/
– Биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл байх,
– Магистрын хөтөлбөрт хамрагдагсад 35 наснаас доош байх,
– Докторын хөтөлбөрт хамрагдагсад 40 наснаас доош байх, -5 буюу түүнээс дээш жил ажилласан байх
Квотын хэмжээ:
5 хүн
Шаардагдах хэл:
Англи хэл
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 22 -ны 12:00 цаг хүртэл /gantulga.gov@gmail.com/ хаягаар хүлээн авна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР