Булган аймгийн Онцгой байдлын газраас Орхон сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газартай хамтран үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ үеэр иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч, усанд хөл алдсан үед өөрийгөө болон бусдыг аврах арга техник, анхны тусламж хэрхэн үзүүлэх зааварчилгаа, аврагч нохойн үзүүлбэр, уснаас аврах, эрэн хайх, багаж, тоног төхөөрөмжийг танилцуулсан юм.
Мөн сумын иргэд, хүүхэд багачуудтай хамтран биеэр туршиж үзэх дадлага хийлээ гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.