Шинээр томилогдсон алба хаагчид сургалтад хамрагдаж байна

159A5072-761fbbzvscbxm9bm037kjskmrpd211tn5aa4aes1ef4.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас төрийн албанд шинээр томилогдсон алба хаагчдад анхан шатны мэдлэг олгох, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын хариуцлагыг сайжруулах зорилгоор бүтцийн нэгжүүдэд шинээр томилогдсон алба хаагчдад “Хууль эрх зүйн анхан шатны сургалт”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтад хамрагдаж байгаа алба хаагчдад хүний нөөц, цэргийн алба, сахилга ёс зүй, хууль, эрх зүйн чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, цаашид алба хаахад анхаарах зарим асуудлаар мэдлэг олгоно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top